“Ардын аялгуу” урлагийн их наадам Ховд аймагт болно.
“Монголын Хүүхдийн Ардын Урлагийн Төв Сан”-гаас насанд хүрэгчдийн дунд “Ардын аялгуу” урлагийн их наадмыг орон даяар зохион явуулж эхлээд байна.
Тус наадмыг энэ удаад Ховд аймагт зохион явуулахаар товлогджээ.
“Ардын аялгуу” урлагийн их наадамд 18-аас дээш насны бүх хүмүүс оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой гэнэ.
Аливаа улсын үндэсний урлаг нь тухайн орны ахуй амьдралын өвөрмөц зан чанарыг тусгаж байдгаараа давуу талтай бөгөөд бүрэн утгаараа тухайн орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг учраас улс орон бүр үндэсний урлагаа дэмжиж хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байдаг.
Ийм ч учраас уламжлалт үндэсний урлагийг судлах хойч үедээ өвлүүлэх талаар анхаарах нь чухал.
“Ардын аялгуу” урлагийн их наадам Монгол түмний ардын урлагаар таниулах, сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж, жил бүр уламжлал болон улсын хэмжээнд зохион байгуулагдсаар иржээ.
Урлагийн их наадам 2024 оны 11 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99122207 дугаарын утсаар асуух боломжтой юм байна.
Та бүхнийг Ардын урлагийн наадамдаа идэвхтэй хамрагдан оролцохыг уриалж байна.
Хариулт (0 )