khovd.mn

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгч Т.Баярсайханы өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйж байна гэв.

Энэ сарын 08-ний өдөр ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй нэр бүхий хүмүүс морь гаргаж, мод тарина гэх шалтгаанаар хорио цээрийн дэглэм зөрчиж аймгийн төвөөс гарах гэж байна гэх мэдээллийг Ховд.мн олон нийтэд хүргэсэн. Тухайн үед төлөөлөгч Т.Баярсайханаас хаашаа, ямар ажлаар явж байгааг тодруулахад “Чамд ямар хамаатай юм” гэдэг хариултыг өгөөд машиныхаа цонхыг хаасан байдаг.  Түүний энэ […]

0
6161
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгч Т.Баярсайханы өмнөөс ард түмнээсээ  уучлалт гуйж байна гэв.

Энэ сарын 08-ний өдөр ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй нэр бүхий хүмүүс морь гаргаж, мод тарина гэх шалтгаанаар хорио цээрийн дэглэм зөрчиж аймгийн төвөөс гарах гэж байна гэх мэдээллийг Ховд.мн олон нийтэд хүргэсэн. Тухайн үед төлөөлөгч Т.Баярсайханаас хаашаа, ямар ажлаар явж байгааг тодруулахад “Чамд ямар хамаатай юм” гэдэг хариултыг өгөөд машиныхаа цонхыг хаасан байдаг.  Түүний энэ ёс зүйгүй үйлдлийг ард иргэд жигшин дургүйцсээр байна. Учир нь Ховд аймагт авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, хүн бүр гэртээ хорио цээрийн дэглэмийг сахиж байхад жийп машин унаж, жирийн иргэдээрээ тохуурхаж байгаа нь олон нийтэд таалагдсангүй. ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ би мод тарь гэж хэлээгүй, цагдаагийн байгууллага энэ асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа,  бидний зүгээс  мөн энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэв.

2021.05.10 

 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл