khovd.mn

Аймгийн засаг дарга Э.Болормаа түүнтэй уулзах хүсэлт тавьжээ

2012-2016 онуудад Ховд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн даргаар ажиллаж байсан З.Эрхбаяр бизнесийн салбарт өөрийгөө сорьж аль хэдийнээ өөрийн байр сууриа олсон нэгэн.  Тэрээр “Алтайн Мийт” ХХК-ийг байгуулж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж Ховд аймгийн ард иргэдийг төдийгүй баруун 5 аймагт махаа нийлүүлж, ард иргэдийг хямд үнэтэй махаар хангасаар ирсэн. Тэгвэл төр засаг хувийн хэвшлийг дэмжихгүй […]

0
1665
Аймгийн засаг дарга Э.Болормаа түүнтэй уулзах хүсэлт тавьжээ

2012-2016 онуудад Ховд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн даргаар ажиллаж байсан З.Эрхбаяр бизнесийн салбарт өөрийгөө сорьж аль хэдийнээ өөрийн байр сууриа олсон нэгэн.  Тэрээр “Алтайн Мийт” ХХК-ийг байгуулж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж Ховд аймгийн ард иргэдийг төдийгүй баруун 5 аймагт махаа нийлүүлж, ард иргэдийг хямд үнэтэй махаар хангасаар ирсэн. Тэгвэл төр засаг хувийн хэвшлийг дэмжихгүй байна, махны экспортыг зогсоосон нь үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулж бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан билээ. Тухайлбал:БНХАУ-руу явах махны экспортыг С.Амарсайхан хааснаас болж ойролцоогоор 2-3 сая малын мах хогруу хаягдах нөхцөл бүрдсэн. Э/з-ийн алуурчин дарга нар өөрсдөө огцрохын оронд малчдыг золиосонд гаргалаа, Дарга нар МАА-н өвөлжилтийн бэлтгэл гээд л том том юм яриад байх юм орон нутгийн махны үйлдвэрүүдтэй уулзаж мал, мах э/з-ийн эргэлтэнд оруулахад талаар худлаагаасаа ч гэсэн ярилцахгүй юм бхдаа хэмээн жиргэсэн. Харин түүний шүүмжийг аймгийн засаг дарга Э.Болормаа хүлээж авсан бололтой түүнтэй уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Ямартай ч махны үйлдвэрийн төлөөлтэй ийнхүү уулзахаар болсон нь сайн хэрэг. Харин цаашид орон нутгийн махны үйлдвэрүүдээ бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэг нь чухал байгаа юм. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл