khovd.mn

PCR болон түргэвчилсэн шинжилгээ авах нэг цэгийн үйлчилгээг БТС-ын газар дээр авч эхэллээ

Ковид-19 халдварыг эрт илрүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор өнөөдрөөс эхэлж PCR болон түргэвчилсэн шинжилгээ авах нэг цонхны үйлчилгээг аймгийн Биеийн тамир спортын ордонд авч эхэллээ. Ингэснээр богино хугацаанд халдварыг илрүүлж, хариу арга хэмжээг авахад дөхөм болох юм. Өдөрт 600 орчим иргэдээс шинжилгээ авч, тухайн иргэний хариу эерэг гарсан тохиолдолд өвчлөлийн хүнд хөнгөнөөс нь шалтгаалж […]

0
626
PCR болон түргэвчилсэн шинжилгээ авах нэг цэгийн үйлчилгээг БТС-ын газар дээр авч эхэллээ

Ковид-19 халдварыг эрт илрүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор өнөөдрөөс эхэлж PCR болон түргэвчилсэн шинжилгээ авах нэг цонхны үйлчилгээг аймгийн Биеийн тамир спортын ордонд авч эхэллээ. Ингэснээр богино хугацаанд халдварыг илрүүлж, хариу арга хэмжээг авахад дөхөм болох юм. Өдөрт 600 орчим иргэдээс шинжилгээ авч, тухайн иргэний хариу эерэг гарсан тохиолдолд өвчлөлийн хүнд хөнгөнөөс нь шалтгаалж эрэмбэлэн ангилж хөнгөн өвдсөн хүмүүст эмийн багцыг өгч хүнд өвдсөн хүмүүсийг тусгаарлах байранд тусгаарлан эмчлэх арга хэмжээг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна. Мөн 11-ээс доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны ахмадуудыг шаардлагатай үед гэрээр нь очиж шинжилгээ авч эхэлжээ. Өмнө нь 3 цэг дээрээс өдөрт 100 хүнээс шинжилгээ авч хязгаар тогтоогоод байсан бол өнөөдрөөс эхэлж 600 орчим хүнээс нэг дор шинжилгээ авч байна.

2021.09.03

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл