Тодруулбал: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 сарын 30-ний өдрийн 18:00 цаг орчимд 8 настай охин Д-г таксины жолооч хүчиндсэн байж болзошгүй гэх мэдээллийг Ховд аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга Ш.Сүхтулгаас тодрууллаа. Охин орой хичээлээ тараад гэртээ ирсэн боловч гэр нь цоожтой байсан учир гэрээсээ холдож явсан байна. Цагдаагийн алба хаагчийн хэлж байгаагаар энэ хэрэг гадна орчин буюу гудамжинд үйлдэгдсэн байх магадлалтай гэв.
Уг хэргийг үйлдсэн этгээдийн мэдээлэл одоогийн байдлаар тодорхойгүй байна. Энэ хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж, орой үдшийн цагаар хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Хариулт (0 )