khovd.mn

50 ортой хүүхдийн эмнэлэгийг хэзээ ашиглаж эхлэх вэ?

Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг эхчүүд эмнэлэгийн үүдэнд оочир дараалал үүсгэсээр байна. Зарим эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэх гэж 4 цаг орчим хүйтэн коридорт хүлээж байгаа тухай ярьлаа. Мөн эмч эмнэлэгийн ажилчдын хүнд суртал хэрээс хэтэрч, танил талаа харж оочир дайруулан оруулж байгаа тухай ярьсан юм. 40 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай БОЭТ-ийн […]

0
449
50 ортой хүүхдийн эмнэлэгийг хэзээ ашиглаж эхлэх вэ?

Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж, хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг эхчүүд эмнэлэгийн үүдэнд оочир дараалал үүсгэсээр байна. Зарим эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэх гэж 4 цаг орчим хүйтэн коридорт хүлээж байгаа тухай ярьлаа. Мөн эмч эмнэлэгийн ажилчдын хүнд суртал хэрээс хэтэрч, танил талаа харж оочир дайруулан оруулж байгаа тухай ярьсан юм. 40 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай БОЭТ-ийн хүүхдийн тасагт өнөөдрийн байпдаар 110 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж ачааллаа даахгүйд хүрч байгаа юм. 2020 онд улсын төсвийн 5 орчим тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэгт яагаад хүүхэд нялхасыг хүлээж авахгүй байна вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Уг эмнэлэгийг аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий Мотоблок ХХК барьж ашиглалтанд оруулсан. Улсын комисс анхнаасаа дутуу гүйцэтгэлтэй барилгыг яагаад хүлээж авав, үүний цаана хэний эрх ашиг байсан учир нийтийн эрх ашгийг хохироов. Одоо хариуцлагыг хэн хүлээж хүүхэд нялхасыг хохиролгүй болгох вэ. Бид энэ асуудлыг эргэн сурвалжлах болно 202.03.04 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл