khovd.mn

2020 оноос хойш 7 мянган га талбай газар сүйдэж эвдэрчээ.

Монголын уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт, хариуцлагатай уул уурхай өдөрлөг Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.  Уг уулзалтад уул уурхайн салбарынхан болон аж ахуй нэгжүүд, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцож байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн үр өгөөж өндөртэй, Монголын тэргүүлэх салбарын нэг юм. Уулзалтаар уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хэрхэн үр нөлөө […]

0
289
2020 оноос хойш  7 мянган га талбай газар сүйдэж эвдэрчээ.

Монголын уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт, хариуцлагатай уул уурхай өдөрлөг Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.  Уг уулзалтад уул уурхайн салбарынхан болон аж ахуй нэгжүүд, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл оролцож байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн үр өгөөж өндөртэй, Монголын тэргүүлэх салбарын нэг юм. Уулзалтаар уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хэрхэн үр нөлөө үзүүлж байна, орон нутагт уул уурхайн ил тод байдлыг хангахад тулгарч буй сорилт бэрхшээл, сайн туршлага, баруун бүс дэх орон нутгийн хамтын хамтын ажиллагааны хэрэгжилт үр дүн, цаашид уул уурхайн салбар хэрхэн яаж хөгжих, яаж хамтарч ажиллах гэх мэт олон асуудал дээр төвлөрч санал бодлоо хуваалцаж байна. Энэ удаагийн уулзалт өргөн цар хүрээг хамарсан, ач холбогдол өндөртэй уулзалт болж байгаагаараа онцлог байна.  Салбар яамны төлөөллүүд ч оролцож байгаа юм. Ялангуяа эрлэс баялагын салбарт байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар БОАЖЯ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖЯ-ны уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Дулмаа хэлэхдээ 2020 оны байдлаар уул уурхайн хайгуул, олборлолтоос үүдэн 30.7 мянган га талбай эвдэрсэн. Үүнээс хариуцах эзэнгүй, нөхөн сэргээлтгүй орхигдсон 7 мянган талбай эвдрэлд орсон. Бид цаашид уул уурхайн томоохон компаниудтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөөн сэргээх чиглэлд анхаарч ажиллахыг зорьж байгаа хэмээв. 2023.09.14

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл