khovd.mn

Ө.Түвдэндорж захиралтай “Электро инсталэйшэн” ХХК-д 2 хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүллээ

Ө.Түвдэндорж захиралтай “Электро инсталэйшэн” ХХК 2015 онд Домбот хотхоны 48 айлын 1-2-р орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанч гадна тохижилтын ажлыг орхигдуулсан нь оршин суугчдын гомдлыг дагуулаад байгаа юм. Үүнээс гадна тус ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Энэ нь газрын тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Иймд МХГ, ГХБХБГ, […]

0
923
Ө.Түвдэндорж захиралтай “Электро инсталэйшэн” ХХК-д 2 хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүллээ

Ө.Түвдэндорж захиралтай “Электро инсталэйшэн” ХХК 2015 онд Домбот хотхоны 48 айлын 1-2-р орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанч гадна тохижилтын ажлыг орхигдуулсан нь оршин суугчдын гомдлыг дагуулаад байгаа юм. Үүнээс гадна тус ХХК нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйлчилгээний төв барих ажлыг эхлүүлжээ. Энэ нь газрын тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Иймд МХГ, ГХБХБГ, Цагдаагийн газрын хамтарсан баг газар дээр нь ажиллаж тус ХХК-ийг 2 өдрийн дотор төрийн өмчийн газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүллээ. Хэрэв заасан хугацаанд газар чөлөөлж төрийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй бол албадан буулгах арга хэмжээг зохион байгуулна гэв. 

Ховд.мн сайт энэ асуудлыг дахин сурвалжлах болно. 

2021.09.21 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл