khovd.mn

Өчигдөр шөнө согтуугаар 17 жолооч тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ.

“УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.  Аялал зугаалгын улирал эхэлж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь  цагдаагийн газраас өчигдөр шөнө нэгдсэн хяналт шалгалт явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн хяналт шалгалтын […]

0
4060
Өчигдөр шөнө согтуугаар 17 жолооч  тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлжээ.

“УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

Аялал зугаалгын улирал эхэлж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Ховд аймаг дахь  цагдаагийн газраас өчигдөр шөнө нэгдсэн хяналт шалгалт явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийг илрүүлэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн хяналт шалгалтын явцад Буянт сумын нутаг дэвсгэрт Приус 20 маркийн автомашин хатуу хучилттай авто зам дээр эрэгтэй хүнийг дайрч гэмтээсэн хэрэг гарч, хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Хохирогч иргэний биеийн байдал хүнд байгаа юм байна.
Иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байхыг анхаарууллаа. 
1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
2. Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;
4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх зэргийг анхаарна уу!!!

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл