Төрсөн эцэг нь хүүхдийнхээ мотоциклыг шатаасан гэх мэдээллийн мөрөөр…
Ховд аймгийн Бугат багийн иргэн, Алагтолгой багт түр оршин суух өрх толгойлсон эмэгтэй Б.Эдэнэбилэг 2022 оны 01 дүгээр сард нөхөр болох Б-ээс албан ёсоор салж гэрлэлтээ цуцлуулжээ. Гэтэл салсан цагаасаа хойш эхнэр хүүхдүүдээ дарамталж, хүчирхийлж, эд хөрөнгө, бие махбод, сэтгэл санааны дарамтыг үзүүлсээр иржээ. Буу шийдэм, хутгаар айлган сүрдүүлж дарамталсаар 2 жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Хүчирхийлэл хүнд шатандаа орж төрсөн аав нь том хүүгийнхээ шинэ авсан мотоциклыг хүртэл хашаанд нь ирж шатаасан тухай мэдээллээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнгөрсөн 06 сарын 01-нд эцэг нь гэрийнх нь тооноор орж хутга авч дайрсны улмаас 10 настай охин нь айж цочдог, татаж унадаг өвчтэй болсон талаар ч ярив. Өнгөрсөн хугацаанд ГБХЗХГ болон холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар мэдээллээ. 2023.06.15
Хариулт (0 )