Энэ сарын 11-нд орсон их хэмжээний борооны улмаас Бичигт багийн зарим айл өрхүүд үерт автаж эд хогшил, гэр орон руу нь ус нэвтрэн орж тав тухтай орчинд амьдрах боломжгүй болжээ.
Оршин суугч иргэд баяр наадмын өдрүүдэд баярлах биш шавхар шавхайтайгаа зууралдаж байна гэв.
Төсвөөс 400 орчим сая төгрөг төсөвлөж Бичигт багт үерийн далан шуудуу татах ажлыг хийлгэсэн гэх мэдээлэл байна.
Хэрэв тийм бол хийсэн ажил нь хаана байна вэ гэх асуулт гарч ирж байна.
Гэр хорооллын айл өрхүүд нүхэн жорлон гар худагтай байдаг. Үерий ус урсан ирэхдээ гудамж талбайн хамаг муу муухай хог новшнуудыг хамаад айл өрхүүдийн хашаа гар худаг руу оржээ. Иргэдийн гэдэс гүйлгээд эхэлсэн байна. Энэ асуудалд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулахгүй бол иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй байгаа юм.
2022.07.14
Хариулт (0 )