ШӨХТГ-ын нэрийг барьж улсын байцаагч нэрээр Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавын захирамжаар ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзориг, ЗДТГ-ын санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга Г.Өөдэй, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Гэрэлмаа нар цалингийн 30 хувийн нэмэгдэл авч ажиллаж ирсэн ч Ховд аймагт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна. Улсын төсвийн мөнгөөр өөрсддөө цалингийн нэмэгдэл авсаар ирсэн эдгээр албан тушаалтнууд болон төрийн алба хаагчид үнийн хөөрөгдлийн эсрэг юу хийв гэдэг нь анхаарал татаж байна. Харин Ховд аймаг дахь Төрийн Аудитын газраас журам зөрчиж нэмэгдэл цалин авч байсан байна гэж үзээд албан бичиг хүргүүлж уг хууль бус үйлдлийг зогсоосон ч акт тогтоогоогүй байгаа юм. Жил сараар нэмэгдэл авсан байхад яагаад төрийн аудитын газар хяналт тавихгүй ирэв. Энэ мэтчлэн төсвийн мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагддаг юм биш биз гэх асуулт ч урган гарч байна. Төрийн аудит журам зөрчсөн гэж үзээд цалингийн нэмэгдлийг нь зогсоосон ч акт тавиагүй байгаа нь хачирхалтай. Харин энэ асуудлыг цаашид хэрхэн яаж шийдэх нь хүлээлт үүсгэж байна.
2022.03.23
Хариулт (0 )