Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Уг хураллааны үеэр аймгийн засаг дарга Э.Болормаа ойн бүсийг чөлөөлөх тухай асуудлыг хөндлөө. Харин энэ асуудалд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Т.Баяртогтох эсрэг байр суурийг илэрхийлж хасах саналыг уламжилсан юм. Тэгвэл аймгийн засаг дарга Э.Болормаа энэ асуудлыг шийдэх ёстой хэмээн үзэж байна. Ойн бүсийг чөлөөлөх асуудлыг олон жил ярьсан ч шийдэгдэхгүй хэвээр өнөөдрийг хүрсэн иргэдийн дунд хүлээлттэй байсаар ирсэн. Энэ асуудлыг эрхэм төлөөлөгч нар дэмжих нь чухал байгаа юм.
2022.10.21
Хариулт (0 )