khovd.mn

Э.Болормаа: Мөсөн дээр ямар ч машин гаргахгүй.

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр энэ сарын 19-22-ний өдрүүдэд “Хар усан нуур” дээр зохион байгуулагдана. Энэ жилийн цас мөсний баяраар аялал жуулчлалыг татах хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж, Улаанбаатар хотоос орон нутагт ирж суурьшин ажиллах иргэн аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилготойгоор зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнө нь дотоодын бүс нутгийн 13 мянга орчим жуулчид ирдэг байсан […]

0
2329
Э.Болормаа: Мөсөн дээр ямар ч машин гаргахгүй.

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр энэ сарын 19-22-ний өдрүүдэд “Хар усан нуур” дээр зохион байгуулагдана. Энэ жилийн цас мөсний баяраар аялал жуулчлалыг татах хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж, Улаанбаатар хотоос орон нутагт ирж суурьшин ажиллах иргэн аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилготойгоор зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнө нь дотоодын бүс нутгийн 13 мянга орчим жуулчид ирдэг байсан бол энэ жил зүүн аймгууд болон бусад аймгуудаас хүмүүсийг татах талд анхаарч байгаа юм байна. Мөн байгалийн тусгай хамгаалалттай газар уг наадмыг зохион байгуулж буй нь эргээд байгаль орчин бохирдох ч эрсдэлтэй. Тэгвэл мөсний баярын үеэр нойл болон хогийн савны асуудлыг хэрхэн шийдэх асуудлаар засаг даргаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяраар мөсөн дээр ямар ч машин гаргахгүй, өвлийн био нойлуудыг мөсөн дээр байлгахаар захиалсан байгаа ирж яваа гэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл