khovd.mn

Энхж од цэцэрлэг хаалт тавьж хашаалсан хэсгийг чөлөөлөх асуудлыг оршин суугчидтайгаа ярилцана хэмээв

“Энхж од” цэцэрлэг нийтийн эзэмшлийн талбай, иргэдийн зорчдог хэсгийг хашаалж гарц хаасан гэх мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. Иргэдийн хамгийн их зорчдог, сургууль цэцэрлэг, эмнэлэг явахад ойр дөхөм, зорчих хэсгийг нь хашаалж хаалт хийсэн нь оршин суугчдын гомдол шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. ГХБХБГ-ын зүгээс уг газрыг цэцэрлэгийн эзэмшлийн газар гэдгийг хэллээ. Тэгвэл цэцэрлэгийн эрхлэгч […]

0
355
Энхж од цэцэрлэг хаалт тавьж хашаалсан хэсгийг чөлөөлөх асуудлыг оршин суугчидтайгаа ярилцана хэмээв

“Энхж од” цэцэрлэг нийтийн эзэмшлийн талбай, иргэдийн зорчдог хэсгийг хашаалж гарц хаасан гэх мэдээллийн мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. Иргэдийн хамгийн их зорчдог, сургууль цэцэрлэг, эмнэлэг явахад ойр дөхөм, зорчих хэсгийг нь хашаалж хаалт хийсэн нь оршин суугчдын гомдол шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. ГХБХБГ-ын зүгээс уг газрыг цэцэрлэгийн эзэмшлийн газар гэдгийг хэллээ. Тэгвэл цэцэрлэгийн эрхлэгч хэлэхдээ уг талбай ил задгай байснаар хог хаягдал бий болж, хүүхэд багачуудын сурч боловсрох орчны эрүүл аюулгүй байдал зөрчигдөх эрсдэл байгаа тул хашаалсан гэв. Мөн оршин суугчидтайгаа зөвшилцөөд гарцыг нь нээж өгөх асуудалд нь анхаарч асуудлыг шийднэ гэх тайлбарыг өглөө.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл