Нүүрсний хулгайчдыг зарла хэмээн залуучууд нийслэл Улаанбаатар хотод жагсаал эхлүүлээд 18 хонож байна. Тэгвэл Ховд аймгийн залуус энэ жагсаалыг орон нутагт эхлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Энэ асуудлаар Ховд аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ш.Батжаргалаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ бид жагсаал зохион байгуулах шаардлагыг Жаргалант сумын засаг даргад хүргүүлсэн. Хариугаа авсны дараагаар залуучуудтайгаа төв талбайд жагсаж хариуцлага нэхнэ. Зөвхөн нүүрсний хулгай ч гэлтгүй аймаг орон нутагт үүрлэсэн шударга бус зүйл, төсөл тендер гээд олон асуудлын хүрээнд үр дүнтэй тайван жагсаал эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэднийг жагсаал зохион байгуулахыг Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр зөвшөөрсөн байна. Харин залуучууд жагсаалаа хэзээ эхлүүлэхийг хүлээж байя. 2022.12.21
Хариулт (0 )