khovd.mn

Шинэ 60 айлын зарим оршин суугчид усгүй 11 хонож байна.

Усыг чинь хаагаад өгөхгүй шүү хатаж үхээрэй гэж оршин суугчаа дарамталж ус өгөхгүй хаалт тавьж 11 хонож байна гэх Шинэ 60 айлын оршин суугчдын санал гомдлын мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. Тухайн орон сууцанд амьдардаг нэр бүхий өмгөөлөгч дээд давхарын айлаа ус алдууллаа гэх шалтгаанаар хаалт тавьж цэвэр ус өгөхгүй 11 хонож байгаа гэнэ.  Мөн […]

0
878
Шинэ 60 айлын зарим оршин суугчид усгүй 11 хонож байна.

Усыг чинь хаагаад өгөхгүй шүү хатаж үхээрэй гэж оршин суугчаа дарамталж ус өгөхгүй хаалт тавьж 11 хонож байна гэх Шинэ 60 айлын оршин суугчдын санал гомдлын мөрөөр газар дээрээс нь сурвалжиллаа. Тухайн орон сууцанд амьдардаг нэр бүхий өмгөөлөгч дээд давхарын айлаа ус алдууллаа гэх шалтгаанаар хаалт тавьж цэвэр ус өгөхгүй 11 хонож байгаа гэнэ.  Мөн би өмгөөлөгч хүн шүү, та нар намайг яаж ч чадахгүй хэмээн оршин суугчидаа дарамталж хаалт тавьж цэвэр ус өгөхгүй иргэдийг хохироож байна хэмээн оршин суугчид хэллээ. Мөн хэл амаар доромжилж, ус алдах болгонд мөнгө нэхэмжилдэг тухай ярьлаа.  Шинэ 60 айлын оршин суугчид усгүй, усаа гаднаас зөөгөөд 11 хонож байна. Нэг айлын эрх ашигаас болж нийтийн эрх зөрчигдөхөд хүрч байна.

Үүнтэй холбоотойгоор ОБГ, Шим ус ОНӨААТҮГ, Цагдаагийн газрын хамтарсан баг газар дээр нь ажилласан ч айлын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй гэсэн шалтгаанаар ямар ч шийдэлд хүрч чадсангүй. 

Хаалт тавьсан айл нь өөрсдөө гэртээ байдаггүй, гэрээ цоожилж хаалт тавьж хаячихаад Улаанбаатар хот руу явчихаж. Энэ тохиолдолд яах вэ? Мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. 2023.01.26

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл