МУ-ын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, С.Амарсайхан 2021.оны 08-р сарын 18-ны өдөр Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр Шинэ Ховд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа үйлдвэрлэл технологийн Агро паркийн асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Шадар сайд С.Амарсайхан тэрээр хэлэхдээ: Засгийн газрын гол бодлого бол ерөөсөө энэ томоохон төсөл хөтөлбөр, тэр дундаа үйлдвэрлэлийг стратегийн гол бодлогоо болгох, өөрөөр хэлэхийн бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, агро паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын байрыг бий болгох, урт хугацаанд тогтвортой өгөөжтэй, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх ажлын хүрээнд явж байгаа. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлогоо засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж хөгжүүлэх хүрээнд эдгээр ажлууд хийгдэнэ. Ялангуяа хүнс хөнгөн үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбар, тэдгээрийг дагасан үйлдвэрлэлээр экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах ажилд бүсийн хэмжээний томоохон паркууд, үйлдвэрлэл технологийн паркуудаас гадна чөлөөт бүсийн үйл ажиллагаануудыг эхнээс нь эрчимжүүлээд явж байна гэв.
Шинэ Ховд төслийн томоохон хөшүүрэг болсон үйлдвэрлэл технолгийн агро паркийг хөгжүүлэх ажлыг ЗГ дэмжээд өгчихвөл энэ хэрээрээ малын түүхий эд үнэд орж, эдийн засаг сэргэж, Ховд аймгийн иргэд тус үйлдвэрлэлийг түшиглэж ажилтай орлоготой амьдрах бүрэн боломж бүрдэж байгаа юм.
2021.08.18
Хариулт (0 )