Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны 4 давхраас 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өргөгч краны тороос тасарч 11 хүн унасан байна.
Үүнээс 4 хүн нас барж, 7 хүн хүнд гэмтжээ.
Ховд аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Тухайн компани ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байсан уу? нөгөө талаас хяналт тавин ажиллах ёстой салбар төрийн байгууллагууд юу хийж байв, мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч байсан уу, зөвшөөрөл олгохдоо тухайн барилгын компанийн тоног төхөөрөмж стандартын шаардлага хангасан эсэх, ажиллах хүчний мэргэшсэн байдал гэх зэргийг хэрхэн яаж хянаж барилга эхлэх зөвшөөрөл олгосон бэ гэх зэрэг олон асуудлууд энд хөндөгдөнө.
Уг асуудлаар бид компанийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч барилгын үйл ажиллагааг осолтой холбоотойгоор түр зогсоожээ.
Хариулт (0 )