Аймгийн төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ХИС-ийн нэр бүхий оюутнуудыг шалгаж 150.000 төгрөгөөр торгож байна гэх асуудлаар Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяраас толрууллаа. Тэрээр хэлэхдээ оюутнууд над дээр ирж хуулийнхаа дагуу бүртгүүлсэн. Би тухайн үед цагдаагийн газарт мэдээлсэн. Оюутнуудыг торгож байна гэх мэдээллүүд гарсантай холбогдуулан би тэднийг битгий торго гэдэг чиглэлийг цагдаагийн байгууллага руу утсаар ярьж хэлсэн. Оюутнууд 150.000 төгрөгний торгуул төлөх боломжгүй шүү дээ хэмээв.2022.12.08
Хариулт (0 )