Энэ сарын 26-ний өдөр буюу өнгөрсөн Даваа гарагт Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын хуралдаан болсон байна. Уг хурлаар тус сумын засаг дарга Ж.Мөнхзоригыг авилга албан тушаалын хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь огцруулсан бол ИТХ-ын дарга Г.Нямдоржийг мөн л тодорхой шалтгаанаар ажлаас нь огцруулжээ.
Тодруулж хэлбэл сумын засаг дарга Ж.Мөнхзоригыг хуралд оролцсон 15 төлөөлөгчийн 14 нь огцруулах саналыг дэмжиж 93.3 хувийн саналаар огцруулжээ. Харин сумын ИТХ-ын дарга Г.Нямдоржийг хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 81,25 хувь нь дэмжиж огцруулсан байна. Улмаар тус сумын ИТХ-ын даргад ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвапүрэвийг нэр дэвшүүлж нийт төлөөлөгчдийн 93.75 хувь нь дэмжиж дараагийн ИТХ-ын даргаар томилжээ.
2022.09.27
Хариулт (0 )