Цас-Алтай сургуулийн нэг ангийн дээвэр нурж ширээ сандал хугалсан байна. Дээвэр цөмөрч нурах үед азаар тухайн ангид хүүхдүүд байгаагүй байгаа юм. МХГ ирж үзээд хугацаа нь дууссан барилга гэж үзээд акт тавьсан ч энэ сургууль үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа аж. Энэ нийгэмд чинь хүүхдүүд хүртэл аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр байх уу. Уг барилга 1959 оны барилга юм байна. Албан бус мэдээллээр барилгын ашиглах хугацаа нь 2009 онд дууссан гэх мэдээлэл байна. Хэрэв тийм бол яагаад одоог хүртэл ашиглаж байсан юм. Хүүхдүүд сууж байгаад бэртэж гэмтэж, амь нас нь хохирсон бол хэн хариуцлага тооцох вэ гэдэг асуулт гарч ирж байна. Энэ асуудлаар бид холбогдох салбарынхнаас тодруулна.2022.10.12
Хариулт (0 )