khovd.mn

Цагдаа 13 настай охинд буу тулгаж 24 цаг гавтай байлгажээ

Тодруулбал: Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охиныг ээжид нь хэлэлгүй гэрээс нь аваад цагдаагийн хэсэг дээр аваачаад 24 цагийн турш гавлаж хонуулсан тухай охины ар гэр мэдээлэл хийлээ. Ингэхдээ цагдаагийн алба хаагч охины гэдсэнд буу тулгаж, хана мөргүүлж, гарыг чинь тайрна шүү хэмээн айлган сүрдүүлж хэрэг тулгасанд гомдолтой байна […]

0
3955
Цагдаа 13 настай охинд буу тулгаж 24 цаг гавтай байлгажээ

Тодруулбал: Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охиныг ээжид нь хэлэлгүй гэрээс нь аваад цагдаагийн хэсэг дээр аваачаад 24 цагийн турш гавлаж хонуулсан тухай охины ар гэр мэдээлэл хийлээ. Ингэхдээ цагдаагийн алба хаагч охины гэдсэнд буу тулгаж, хана мөргүүлж, гарыг чинь тайрна шүү хэмээн айлган сүрдүүлж хэрэг тулгасанд гомдолтой байна гэв. Цагдаагийн алба хаагчийн унадаг дугуй алга болсон явдалд охиныг ийн буруутгаж гэрээс нь авч явсан байна.

Охиныг 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 18 цаг орчимд гэрээс нь очиж аваад өглөөний 08:30 цагт ээжид нь хүлээлгэн өгчээ. Ээж нь өглөө цагдаагийн хэсэг дээр ирэхэд охин нь гавтай байсан бөгөөд маш их айж цочирдсон, даарсан байдалтай байсан гэж ээж нь хэллээ. Энэ асуудалд сумын удирдлагууд, хүүхэд хамгааллын баг анхаарч нөхцөл байдлыг судалж байна гэв. 2022.04.17

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл