khovd.mn

Цагдаагийн газрын тэргүүний хамт олноор шуурхай удирдлагын тасаг шалгарчээ.

2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО Ховд аймгийн Цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан, сахилга хариуцлагын зөвлөгөөн, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр цагдаагийн газраас алба хаагчдын сахилга хариуцлагын талаар хэлэлцэн, 2022 оны ажлаа дүгнэж, […]

0
756
Цагдаагийн газрын тэргүүний хамт олноор шуурхай удирдлагын тасаг шалгарчээ.

2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Ховд аймгийн Цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан, сахилга хариуцлагын зөвлөгөөн, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээний үеэр цагдаагийн газраас алба хаагчдын сахилга хариуцлагын талаар хэлэлцэн, 2022 оны ажлаа дүгнэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан “Тэргүүний алба хаагч”, “Тэргүүний хамт олон”-ыг шалгаруулан шагнаж, урамшуулав.

“ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-аар
-Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Ууганхүү,
-Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Анхбаяр,
-Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Рагчаабаяр,
-Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Сүх-Очир,
-Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батсайхан,
-Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбарын харуулчин, ахлагч Ч.Батболд
-Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Хонгорзул,

“ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор
Шуурхай удирдлагын тасгийн хамт олон тус тус шалгарчээ. 

Мөрдөн байцаах албаны “Баярын бичиг”-ээр Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагаагийн ахлах дэслэгч М.Мөнхжав, НХЖХОНАБХА-ны “Баярын бичиг” –ээр НХЖХТ-ийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Жарантай, Тээврийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Ганбаяр, Ховд аймгийн Прокурорын газар, Залуучуудын холбооны шагналаар нэр бүхий 4 алба хаагч тус тус шагнадсаныг гардуулан өгчээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл