Улсын статустай “Прогресс” бүрэн дунд сургууль нь 6 дугаар бүлгийн хүүхдүүдийг төлбөртэй төлбөргүйгээр нь ангилж суралцуулж буй нь тус сургуульд хүүхдээ сургадаг зарим эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.
Иргэн Х.Хишигжаргал хэлэхдээ тус сургууль нь МУ-ын үндсэн хууль, боловсролын тухай хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж төлбөртэй анги, төлбөргүй анги гэж ялгаж сургаж байгаа нь хүүхдийн сэтгэлзүйд асар их өөрчлөлтүүдийг бий болгож, баян ядуугын ялгааг гаргаж байна хэмээв.
6 дугаар ангийн 4 бүлгийн 3 нь төлбөргүй сурч байхад нэг бүлэг нь жилийн нэг сая төгрөгийн төлбөртэй сурдаг байна.
Уг нь ЕБС-ийн сурагчдыг харьяа нутаг дэвсгэрээр нь сургуульд нь хамруулдаг байсан бол тус сургууль харьяалал харгалзахгүйгээр хүүхдүүдээс мөнгө авч сургаж байгаад эцэг эхчүүд гомдолтой байгаа юм.
Мөн хүүхдүүд бие биенээ гоочлох асуудал ч сургуулийн орчинд бий болжээ. Энэ асуудалд салбар байгууллагууд хэрхэн анхаарч, яаж шийдэхийг дахин мэдээлнэ
2022.04.08
Хариулт (0 )