khovd.mn

Х.Ренценмядаг биднийг нохойноос дор үздэг,үргэлж дорд үгээр харьцдаг

Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид өнөөдөр ажил хаялт зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэд хэд хэдэн үндэслэл шалтгаанаар ажил хаяж байгаагаа уламжиллаа. Тухайлбал: Нягтлан бодогч Х.Ренценмядаг  биднийг нохойноос дор үздэг, үргэлж дорд үгээр харьцаж чи тэгэх ёстой, ингэх ёстой гэж тушаадаг. Цалин үндэслэлгүйгээр хасдаг, бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэдэггүй, хангалт муу байна гэх шалтгаанаар ажлаа хаяж […]

0
4366
Х.Ренценмядаг биднийг нохойноос дор үздэг,үргэлж  дорд үгээр харьцдаг

Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид өнөөдөр ажил хаялт зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэд хэд хэдэн үндэслэл шалтгаанаар ажил хаяж байгаагаа уламжиллаа. Тухайлбал: Нягтлан бодогч Х.Ренценмядаг  биднийг нохойноос дор үздэг, үргэлж дорд үгээр харьцаж чи тэгэх ёстой, ингэх ёстой гэж тушаадаг. Цалин үндэслэлгүйгээр хасдаг, бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэдэггүй, хангалт муу байна гэх шалтгаанаар ажлаа хаяж байна гэв.

Энэ асуудал хаалганы цаана чимээгүй өнгөрдөг байсан бол ТҮК-ийн ажилчид өнөөдөр зориг гарган хэвлэлд мэдээлэл хийж байгууллагынхаа  бугишсан асуудлыг  ил гаргалаа.

Идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд тэд жавар сорьж өглөөн нарнаас оройн нар жаргах хүртэл гудамж талбайн хог цэвэрлэж Ховд хотыг цэвэр цэмцгэр байлгах үүргээ хариуцлагатайгаар биелүүлсээр ирсэн. Ядаж л бээлий болон бусад материаллаг баазаар хангадаггүй, халуун аарц чацаргана ч бүгдэд нь тэгш хүртээмжтэй өгдөггүй цаашид энэ байгууллагад ажиллахад хүндрэлтэй байгаа тухайгаа ярилаа. Энэ өглөө гэхэд л зарим ажилчдын техник нь хүйтэнд царцаад асахгүй байсан учир ажилдаа хожигдож иржээ.  Харин үүнийг манай нягтлан ойлгохгүй та нар архидан согтуурлаа гэж цагдаа дуудаж биднийг өгсөн. Цагдаагийн үүдэнд очоод манай нягтлан биднийг хөөе муусайн наакчингуудаа гэж олны өмнө дуудсан гэв. Харин нягтлан Х.Ренценмядаг хэлэхдээ би тэгж хэлээгүй архичидаа л гэж хэлсэн гэдэг тайлбарыг өглөө. Төрийн албан хаагч ажилчидаа архичидаа гэж олны өмнө дуудах нь хэр ёс зүйд нийцэх вэ гэдэг асуудал ч гарч ирж байгаа юм. Цаашид ТҮК-ийн ажилчдын эрх ашиг зөрчигдсөөр байх уу. Энэ асуудалд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарлаа хандуулж тэдний нийгмийн асуудлыг шийдэж өгөх нь чухал байна

2022.02.08

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл