Туваад болсон “Хөөмэйн” ОУ-ын 4 дахь наадамд Ховд аймгийн ХДТ-ын Жангар хамтлаг 1-р байр,
мөн Ховд аймгийн ХДТ-ын морин хуурч “Хөөмэйч” МУСТА Б.Галбадрах “Хөөмэйн” ганцаарчилсан төрлөөр 2-р байранд оржээ . Хөөмэйн урлагийн хувьд дэлхийн аваргын тэмцээн гэж хэлж болохуйц чансаа өндөртэй наадам юм. Энэ удаагийн наадамд 250 гаруй “Хөөмэйчид” оролцсон байна. Ийнхүү Ховд нутгийнхаа, театрынхаа нэрийг ОУ-ын тавцанд гаргасан та бүхнээр бахархаж байна. Хөөмэйн урлаг мандтугай. 2022.08.19
Хариулт (0 )