БОЭТ-ийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдаар 48 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн нь эмнэлэгийн ачааллыг ч мөн нэмэгдүүлэхэд хүрчээ. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхи нь нярай хүүхдүүд байгаа юм.
Хамгийн бага нь 14 хоногтой нярай байна. Уушигны хатгалгаа зонхилох хувийг эзэлж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд нялхас, тэдний эцэг эхчүүдийн хувьд хүйтэн орчинд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад хүндэрлтэй байна, цонхноос хүйтэн агаар орж ирж байна, ялангуяа сүүдэр талын өрөө тасалгаанууд хүйтэн байгаа тухай ярилаа. Өрөө тасалгаа хүйтэн учир зарим ээж аавууд нярай хүүхдээ хуурайлж чадахгүйд хүрч байгаа тухай учирлалаа. Хүүхдээ дааруулахгүйн тулд гэрээсээ тень авч ирж залгахад ч хүрч байгаа юм.
Энэ асуудлаар эмч эмнэлэгийн ажилчдаас тодруулахад гаднаа хүйтэн байгаа учир тэгж мэдрэгдэж байгаа байх, дулаан хэвийн ирж байгаа гэдэг тайлбарыг өгсөн ч эцэг эхчүүд санал нийлэхгүй байгаа юм. Цаашид ард иргэд тав тухгүй хүйтэн орчноос эмнэлэгийн тусламж үйлчилгээг авсаар байх уу. Аймгийн удирдлагууд энэ асуудалд хэрхэн яаж анхаарах вэ?
Хариулт (0 )