khovd.mn

Хуурамч бичиг баримт бүрдүүлж ногоон паспорт авч өгсөн үү?

2017 онд гэхэд л хуурамч бичиг баримт бүрдүүлж  ногоон паспорт авч гадаадын улс орон руу зорчдог байсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд төрийн албанд байгаа юм. Тодруулбал: 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 2 дроб 1670 тоот албан бичигт Гадаад харилцааны яамны консулын газарт хаяглагджээ. Тус албан бичигт 2017 оны 08 сарын 18-23-ний өдрүүдэд […]

0
1322
Хуурамч бичиг баримт бүрдүүлж ногоон паспорт авч өгсөн үү?

2017 онд гэхэд л хуурамч бичиг баримт бүрдүүлж  ногоон паспорт авч гадаадын улс орон руу зорчдог байсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд төрийн албанд байгаа юм. Тодруулбал: 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 2 дроб 1670 тоот албан бичигт Гадаад харилцааны яамны консулын газарт хаяглагджээ. Тус албан бичигт 2017 оны 08 сарын 18-23-ний өдрүүдэд Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ зүүн хойд азийн харилцааны жигүүр 2017” хөтөлбөрт оролцох болсон тул аймгийн ИТХ-ын олон нийт иргэдтэй харилцах хэлтсийн хэлтсийн мэргэжилтэн М.Нямтулга, нутгийн удирдлага бодлого албан зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нарт албан паспорт олгож өгнө үү гэжээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас тодруулахад манайд ийм хүмүүс ажиллаж байгаагүй, би танихгүй гэж хэлсэн. Гэхдээ энэ албан тоот аймгийн засаг даргын тамгын газрын дарга асан Б.Ганболдын гарын үсэг албаны тамгаар баталгаажсан байдаг. Үүнийг нь ч Б.Ганболд даргаас тодруулахад надад хамаагүй. Тухайн байгууллагаас ирж буй албаны тамга гарын үсэгтэй тодорхойлолтыг би хуурамч бичиг баримт байна гэж хэлэх эрх байхгүй. Наад асуудлыг чинь ИТХ-ын дарга нар л мэднэ гэдэг тайлбарыг өгсөн. Тэгвэл энэ асуудал эдгээр 3 албан тушаалтны дунд болоод өнгөрсөн асуудлуу эсвэл төрийн захиргааны холбогдох алба хаагчид хоорондоо  хуйвалдаж ногоон паспорт гаргадаг байсан уу гэдэг нь ч эргэлзээтэй. Ямартай ч хуурамч бичиг баримт бүрдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг юм. Үүнийг яагаад Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгахгүй байна вэ? Бид энэ асуудлыг дахин сурвалжилна. 2022.02.24

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл