Баян-Өлгий аймгийн Хотгор зам ХХК нь Ховд аймгийн мөст суманд 20.3 км хатуу хучилттай авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны 9.6 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж 2020 оны 06-р сард хүлээлгэж өгчээ. Гэтэл ашиглалтанд ороод жил болж байгаа хэдий ч 2021.08.17-2021.08.18- нд шилжих шөнө борооны ая даахгүй дундуураа хагарч гэмтжээ. Зам гэмтэж сэтэрсний улмаас орон нутгийн иргэд чөлөөтэй зорчих боломжгүй болж хүндрэл учраад байгаа аж. Тус ХХК-ийн барьсан энэ зам иргэд олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч зам хэт нимгэн тавигдснаас болж хагарлаа хэмээн нутгийн иргэд ч хэлж байна. Тэгвэл энэ замыг хэн засварлаж, хэн хариуцлага хүлээх эсэх асуудал анхаарал татаж байна.
Улсын комисс, мэргэжлийн байгуллагаас илүү замын чанарыг байгаль өөрөө шалгаад өгөв үү гэлтэй.
Хариулт (0 )