khovd.mn

Ховд нутгийн унаган хүү дуучин Б.Гомбо-Очир олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртжээ.   Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Гомбо-Очир нар эх орноо төлөөлөн оролцож буй бөгөөд Б.Монголхүү 97 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.   Харин тэргүүн байрыг шагналыг Украины дуучин […]

0
3276
Ховд нутгийн унаган хүү дуучин Б.Гомбо-Очир олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Гомбо-Очир Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртжээ.

 

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Гомбо-Очир нар эх орноо төлөөлөн оролцож буй бөгөөд Б.Монголхүү 97 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

 

Харин тэргүүн байрыг шагналыг Украины дуучин 105 оноогоор хүртсэн бол Монголын дуучин Б.Гомбо-Очир 102 оноогоор дэд байрын шагналыг хүртжээ.

 

Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу уран бүтээлч, тенор хоолойтой дуучин Б.Гомбо-Очирыг урлагийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэрбээр 2020 онд “Эхнэрийн заавраар” телевизийн шоу нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон нь үзэгчдэд их хүрсэн билээ.

Эх сурвалж: NEWS.MN

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл