khovd.mn

Ховд аймгийн ЗДТГ-ын төрийн албан хаагчид өрөөгөө цоожлоод ажлын цагаараа даргын хүүгийн хуриманд явжээ

Ховд аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагын дарга нар болон төрийн албан хаагчид ажлаа хийхгүй, ажлын цагаараа бүгд өрөөгөө цоожлоод даргын хүүгийн хуримын цайллаганд явж иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж байна гэх мэдээллийн мөрөөр манай сайт газар дээрээс нь сурвалжиллаа. Биднийг очиход ЗДТГ-ын үүдэнд төрийн үйлчилгээ авах гэсэн хэд хэдэн иргэд ирсэн байсан юм. Тухайн үед үүдний жижүүр […]

0
753
Ховд аймгийн ЗДТГ-ын төрийн албан хаагчид өрөөгөө цоожлоод ажлын цагаараа даргын хүүгийн хуриманд явжээ

Ховд аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагын дарга нар болон төрийн албан хаагчид ажлаа хийхгүй, ажлын цагаараа бүгд өрөөгөө цоожлоод даргын хүүгийн хуримын цайллаганд явж иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж байна гэх мэдээллийн мөрөөр манай сайт газар дээрээс нь сурвалжиллаа. Биднийг очиход ЗДТГ-ын үүдэнд төрийн үйлчилгээ авах гэсэн хэд хэдэн иргэд ирсэн байсан юм. Тухайн үед үүдний жижүүр болон 2 мэргэжилтэн л ажлаа хийж байлаа. Төрийн  үйлчилгээ авах гэсэн бухимдалтай иргэд ч байсан юм. Энэ асуудлаар Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржаваас тодруулахад ажлын цагаа баримталж ажиллах ёстой. Ажлын цагаар цай унд уугаад 1 юм уу 2 цагаар хойшлуулж саад гаргасан бол тухайн цаг үед төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдээсээ уучлалт хүсье хэмээв. 2022.08.11

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл