khovd.mn

“Мирас”-ын салбар эмэгтэй оюутны байрны цоожтой хаалганы цаана юу өрнөж байна вэ?

“Мирас” НҮТББ-ын эмэгтэй оюутны дотуур байрны цоожтой хаалганы цаана ямар үйл явдал өрнөж байна вэ? Ховд.мн сайт Ховд аймгийн “Мирас” НҮТББ-ын дотуур байрны багш оюутнуудаа зодож, дарамталдаг, мөн шашин шүтэхийг тулгаж, дотуур байранд амьдардаг оюутнуудадаа араб хэлний хичээл үзэхийг шаарддаг гэх эх сурвалжийн мэдээллийн хүрээнд эрэгтэй дотуур байрны оюутнууд болон тус байрны багш нарын байр […]

0
86
“Мирас”-ын салбар эмэгтэй оюутны байрны цоожтой хаалганы цаана юу өрнөж байна вэ?

“Мирас” НҮТББ-ын эмэгтэй оюутны дотуур байрны цоожтой хаалганы цаана ямар үйл явдал өрнөж байна вэ?

Ховд.мн сайт Ховд аймгийн “Мирас” НҮТББ-ын дотуур байрны багш оюутнуудаа зодож, дарамталдаг, мөн шашин шүтэхийг тулгаж, дотуур байранд амьдардаг оюутнуудадаа араб хэлний хичээл үзэхийг шаарддаг гэх эх сурвалжийн мэдээллийн хүрээнд эрэгтэй дотуур байрны оюутнууд болон тус байрны багш нарын байр суурийг хүргэсэн.

Харин өнөөдөр эмэгтэй дотуур байрыг олж нөхцөл байдлыг сурвалжиллаа. Биднийг очиход хаалгаа цоожилсон бөгөөд тайлж өгөхгүй, дотор нь байгаа оюутнууд биднийг хараад зогсож байв.

Ямар нэгэн үйл ажиллагааны зөрчилгүй бол мэдээлэл өгөхөд асуудалгүй байсан ч тэд биднийг очиход зугтан, хаалгаа дотроосоо түгжиж, мэдээлэл өгөхөөс татгалзав.

Цоожтой байрны дотор ямар үйл явдал өрнөж байна вэ? Оюутнуудын эрх ашиг хөндөгдөж, тэд дарамтад амьдарч байгаа юм биш биз. Иргэндээ ээлгүй, хууль хяналт сул нийгмийн үнэн төрх энэ хаалганы цаана өрнөж байна уу.

Монгол Улсын иргэн бүрийн дагаж мөрдөх ёстой Үндсэн хуульд тод томруунаар Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулан тусгасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15 дугаар заалтад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байхыг хуульчлан баталгаажуулсан.

Гэвч байр түрээслүүлнэ гэх нэрийдлээр оюутнуудад түрээслүүлдэг ч байрандаа орж, төлбөр мөнгөө хийсний дараагаар шашин шүтэж, шашны ном уншихын тулд хэл сурахыг шаарддаг, тулгадаг тус дотуур байр олон жил оюутнуудын шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөөр байна.

Тиймээс Ховд аймаг дахь “Мирас” НҮТББ-ын үйл ажиллагаа, дотуур байрны дэг журам, оюутнуудад тавьдаг шаардлага, хүч хэрэглэсэн гэх мэдээлэл, санхүүжилтийн эх үүсвэр болон гадаадын иргэдийн оролцоотой холбоотой асуудлыг холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж, нөхцөл байдал үнэн зөв эсэхийг тогтоох шаардлагатай байна.

“Мирас” НҮТББ нь Үндсэн хуулийн 16.15, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.2 болон 4.7 заалтыг тус тус зөрчиж байна.

Үүнд холбогдох хяналтын байгууллага болох Монгол Улсын Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн газар хариу арга хэмжээг яаралтай авч, тус “Мирас” НҮТББ-ын үйл ажиллагаанд шалгалт хийх шаардлагатай байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл