ХХААГ-ын лабораторын барилгын тендер шалгаруулалт 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр явагдсан байна. Уг тендерт “Саруул цамхаг” ХХК шалгарсан байна. Тэгвэл ” Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь ХАА-ны албаны дарга Б.Батсүхийн нөлөө орж ” Саруул цамхаг” ХХК-нд илт давуу эрх олгож шаардлага хангахгүй компанийг тендерт ялуулсан нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Ийм ч учраас У.Болдбаяр энэ асуудлаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, АТГ-т гомдол гаргаж шалгуулж эхэлсэн хэдий ч шүүх энэ асуудалд хойрго хандсан гэв. Тиймээс Ховдын шүүгчдэд нөлөө орсон байж болзошгүй гэж үзээд энэ асуудлыг Говь-Алтай аймгийн шүүх рүү шилжүүлсэн байна. Нөлөө гэдэг учир нь тодруулж хэлбэл “Саруул цамхаг” ХХК-ийн захирал н.Бадрахын төрсөн дүү н.Хатанзоригын эхнэр Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч юм байна. Ийм учир Ховдын шүүхээс татгалзсан гэлээ. Ямартай ч энэ асуудал өөр аймгийн шүүх рүү шилжсэн учир шударга шийдэгдэнэ гэдэг хүлээлттэй байна гэв. 2022.03.29
Хариулт (0 )