МУ-ын засгийн газрын тогтоол, аймгийн засаг даргын захирамжыг зөрчиж хурдан морьдын уралдаан зохион байгуулж буй уяачдад тавих хяналт, тооцох хариуцлага гэж бий юу. Энэ сард л гэхэд Манхан, Алтай, Цэцэг сумдад уралдаан зохион байгуулагдаж хүүхдийн эрхийг зөрчсөн байна. Үүнд хяналт тавин ажиллах ёстой сумдын засаг дарга нар, МХГ, Ховд аймаг дахь цагдаагийн газар, ГБХЗХГ яагаад чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй байна вэ. Жавар арилаагүй, газар хөлдүү, хүйтний цагаар хүүхэд мориор зугаацдаг уяачдад хэн хэзээ хариуцлага тооцож хууль дүрмийг мөрдүүлэх юм бэ. Энэ асуудал удаа дараа давтагдаад байвал хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй юм. Иймд холбогдох салбар байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах нь чухал байна. 2022.02.28
Хариулт (0 )