khovd.mn

Тунгалагийн булчирхайн хорт хавдартай тэмцэж буй Н.Пүрэвцэцэг багшид хандивын гараа сунгана уу

Тунгалагийн булчирхайн хорт хавдраар өвчилж химийн эмчилгээ хийлгэж буй Н.Пүрэвцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр 2021 оны 03-р сард хавдрын онош нь тогтоогдсноор 8 удаагийн химийн эмчилгээг хийлгээд байгаа юм. Н.Пүрэвцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Боловсролын салбарт нийт 30 гаруй жил ажиллажээ.   2 хүүхдийн ээж, хүний сайхан хань, […]

0
1619
Тунгалагийн булчирхайн хорт хавдартай тэмцэж буй Н.Пүрэвцэцэг багшид хандивын гараа сунгана уу
Тунгалагийн булчирхайн хорт хавдраар өвчилж химийн эмчилгээ хийлгэж буй Н.Пүрэвцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрээр 2021 оны 03-р сард хавдрын онош нь тогтоогдсноор 8 удаагийн химийн эмчилгээг хийлгээд байгаа юм.
Н.Пүрэвцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Боловсролын салбарт нийт 30 гаруй жил ажиллажээ.
 
2 хүүхдийн ээж, хүний сайхан хань, олон шавийнхаа бахархалт багшид монголын ард түмэн та бүхэн хандивын гараа сунгаж эмчилгээний зардалд нь тус дэм болохыг уриалж байна.
Турк улс 291 сая төгрөгөөр эмчлэх бүрэн боломжтой гэсэн хариуг өгөөд байгаа аж.  Иймд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Турк улс руу нийсэх юм байна. Түүний охин ээжийнхээ эмчилгээний зардлыг босгох гэж авто машинтай сугалаат аяныг  эхлүүлээд байгаа.  Нэг сугалаа 20.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Сайхан сэтгэлт ард иргэд та бүхэн сугалаа худалдаж аваад нэг хүнд амьдрал бэлэглэж мөн авто машины эзэн болох боломжтой. Иймд ард иргэд та бүхнээсээ хандивын гараа сунгахыг хүсэж байна. 
Данс: Хаан банк: 5845221944
Холбоо барих утас: 89910623 89114920 91410623

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл