khovd.mn

С.Бямбацогт: Монголын төр том төслүүдээ хөдөлгөх бодлого барьж байгаа.

С.Бямбацогт: Орон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, иргэд хүсвэл тэр асуудлыг шийдэх ёстой гэж. Яг энэ байр суурь хэвээрээ байгаа. С.Бямбацогт: Ард түмний мэдэх эрхийг хангах хэрэгтэй. С.Бямбацогт: МУ-ын Их хурал, Засгийн газраас газрын ховор элемент ураныг ашиглах, олборлох тал дээр явуулах бодлого барьж байгаа. Ховд.мн сайтын сурвалжлах Улаанбаатар хотод Төрийн ордон ажиллаж байна. Бид […]

0
321
С.Бямбацогт: Монголын төр том төслүүдээ хөдөлгөх бодлого барьж байгаа.

С.Бямбацогт: Орон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, иргэд хүсвэл тэр асуудлыг шийдэх ёстой гэж. Яг энэ байр суурь хэвээрээ байгаа.

С.Бямбацогт: Ард түмний мэдэх эрхийг хангах хэрэгтэй.

С.Бямбацогт: МУ-ын Их хурал, Засгийн газраас газрын ховор элемент ураныг ашиглах, олборлох тал дээр явуулах бодлого барьж байгаа.

Ховд.мн сайтын сурвалжлах Улаанбаатар хотод Төрийн ордон ажиллаж байна.

Бид Батлан хамгаалахын сайд,УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтоос Халзан бүрэгтэйн асуудлаар байр суурийг нь сонсож тодруулга авлаа.

Өмнө нь би Халзан бүрэгтэйн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэж, иргэд хүсвэл тэр асуудлыг шийдэх ёстой гэж. Яг энэ байр суурь хэвээрээ байгаа.

Миний бие Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Ингэхдээ Монгол Улсын үндсэн хуулинд иргэн болгон эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд уул уурхайг ашиглахад байгаль орчинд хортой эсэхийг мэдэх эрхтэй гэж оруулсан.

Тийм болхоор нэгдүгээрт тэр бүс нутагт, тэр Мянгад суманд амьдарч байгаа ард иргэд бидний амьдралд хортой юу? Хоргүй юу?хүрээлэн байгаа орчинд хортой юу? Хоргүй юу? Ан амьтанд хортой юу? Хоргүй юу? гэдгийг мэдэх эрх нь хангагдах ёстой. Үндсэн хуулийн энэ заалт биелэх ёстой.

Хоёрдугаарт нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бид нар “Байгалийн баялагийн үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улс хүртэх ёстой, Монголын ард түмэн хүртэх ёстой” гэж заалт оруулсан.

Энэ заалтын хүрээнд тэр нутагт амьдарч байгаа болоод МУ-н иргэд Монгол улс тэр баялагийн дийлэнхийг хүртэх ёстой.

Үр өгөөж гэдгийг татвар, хураамж, төлбөр, ноогдол ашиг энэ бүгдийн нийлбэр гэж ойлгохоор оруулсан байгаа.

Ийм 2 нөхцөл хангагдсан тохиолдолд Халзан бүрэгтэйг ашиглаж болно. Түүнээс бусдаар Халзан бүрэгтэйг ашиглах асуудлыг ярих болоогүй.

Яагаад гэвэл иргэд эсэргүүцэж байна. Иргэд үндсэн хуульд заагдсан мэдэх эрхээ хангуулах ёстой. Мөн Монгол улс болон тухайн нутагт амьдарч байгаа ард иргэд үр өгөөжөө хүртэх үү? Үгүй юу гэдгээ мэдэх ёстой.

МУ-ын Их хурал, Засгийн газраас газрын ховор элемент ураныг ашиглах, олборлох тал дээр явуулах бодлого барьж байгаа.

Яг тэр хүрээнд Цөмийн энергийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байна. Дорноговь аймагт байгаа Улаанбадрахын Бадрах Энержи компанийн төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байгаа.

Энэ УИХ дээр яригдана. Зөв үү, буруу юу гэдгийг нь Монголын ард түмэн мэднэ. Мэдсэний дараа УИХ-аар энэ асуудал шийдэгдэнэ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл