2021 оны 08-р сарын 27-ны өдөр хуралдаж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн яаж эхлүүлэх тухай ярилцаж түр журмаар дараах байдлаар зохион байгуулах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал: 12-оос дээш насны ахлах,дунд ангийн сурагчдын хичээлийг танхимаар, 1-6-р ангийн сурагчдын хичээлийг 09-р сарын 10 хүртэл цахимаар хичээллүүлэхээр болсон бол СӨБ-ын үйл ажиллагааг мөн 09-р сарын 10 хүртэл хойшлуулжээ. Хэрэв 1 бүлгээс нэг хүүхдээс халдвар илэрвэл тухайн бүлгийн танхимын хичээлийг зогсоох байдлаар явна гэв. Тэгвэл ихэнхи эцэг эхчүүд сургууль цэцэрлэг эхлэх нь буруу, цахим хэлбэрээр эхлүүлэх нь зөв гэсэн байр суурийг нийгмийн сүлжээнд илэрхийлсээр байна.
2021.08.28
Хариулт (0 )