Ховд аймгийн ерөнхий боловсролын Прогресс бүрэн дунд сургуулийн захиргаа нь хууль бусаар сурагчид болон багш нараас мөнгө хураау байгаа талаар манай сайтад мэдээлэл ирлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн 20-н жилийн ой энэ оны 5 дугаар сарын сүүлээр тохиож байгаатай холбогдуулан
сурагч нэг бүрээс 100.000₮ хурааж байгаа бол
багш нэг бүрээс 300.000₮ төгрөгийг хурааж авч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Багш, сурагчдаас мөнгө хураан авч байгаа асуудал нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн дургүйцлийг хүргэхэд хүрчээ. Бид энэ асуудлаар холбогдох албан тушаалтнаас тодруулах болно.2023.04.09
Хариулт (0 )