Энэ цаг үед Ховд аймгийн ард иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа нэг асуудал нь шатахууны үнийн хөөрөгдөл юм. Тодруулбал: Өнгөрсөн Баасан гарагт НИК ХХК шатахууны үнээ нэмсэн. Тэгвэл орон нутгийн ШТС-ууд харьцангуй хямд үнээр шатахуунаа хэрэглэгчдэд хүргэж байна. “Оюу Мандал” ХХК-ийн хувьд Петровисоос АИ92 150 төгрөг, ДТ 300 төгрөгөөр тус тус хямд байгаа байна. Орон нутгийн ШТС орон нутагтаа татвар төлдгөөрөө онцлог. Тийм ч учраас аймаг орон нутгаас орон нутгийн ШТС-иудаа бодлогоор дэмжих шаардлага байгааг тэд онцоллоо 2022.03.21
Хариулт (0 )