khovd.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос гар урлалын үзэсгэлэн зохион байгуулав

Эмэгтэйчүүдийн эрхийн холбоо ТББ болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос гар урлалын үзэсгэлэн зохион байгууллаа. Ховд аймгийн Жаргалант сумын Ард-Аюушийн талбайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үүсгэн байгуулагчид болон гишүүд өөрсдийн гараар урласан бүтээлүүдээр гар урлалын үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнг 2026 онд анх удаа гаргаж байгаа юм. Үзэсгэлэнд гарын доорх материалаар хийсэн чихрийн сав, идээний уут, […]

0
23
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос гар урлалын үзэсгэлэн зохион байгуулав

Эмэгтэйчүүдийн эрхийн холбоо ТББ болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос гар урлалын үзэсгэлэн зохион байгууллаа.

Ард-Аюушийн талбайд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үүсгэн байгуулагчид болон гишүүд өөрсдийн гараар урласан бүтээлүүдээр гар урлалын үзэсгэлэн зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнг энэ онд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Үзэсгэлэнд гарын доорх материалаар хийсэн чихрийн сав, идээний уут, орны бүтээлэг, томсон дээс зэрэг олон төрлийн гар урлалын бүтээлүүд дэлгэгдлээ.

Ховд аймагт 2011 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулагдсан бөгөөд үүнээс эмэгтэйчүүдийн эрхийн холбоо ТББ үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд тус холбоог анх үүсгэн байгуулсан хүмүүсийг урьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон бүтээлч зүйл хийж чаддаг, гэдгийг иргэдэд таниулах зорилготойгоор зохион байгуулсан талаар тус холбооны үүсгэн байгуулагч С. Бүтээ онцолж мөн иргэдийг дэмжин ажиллахыг уриаллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймгийн хэмжээнд 3000 гаруй байдаг бөгөөд тус холбоо одоогоор 150 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл