khovd.mn

Амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв 2026 оны 4 дүгээр сарын 17, 18-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно. 17-ноос 18-нд шилжих шөнө болон 18-ны өдөр ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7–12 метр, зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ. Алтайн салбар уулсаар салхины хурд секундэд 18–20 метр, зарим үед 22–24 метр хүрч, шороон шуурга […]

0
36
Амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

Амралтын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны 4 дүгээр сарын 17, 18-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно. 17-ноос 18-нд шилжих шөнө болон 18-ны өдөр ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7–12 метр, зарим газраар секундэд 14–16 метр хүрч ширүүснэ. Алтайн салбар уулсаар салхины хурд секундэд 18–20 метр, зарим үед 22–24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Агаарын температурын хувьд 18-ны өдөр өмнөх өдрүүдээс 5–10 хэмээр хүйтэрнэ.

2026 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд хуурайшилтын зэрэг дунд түвшинд байгаа боловч Алтай, Булган, Үенч, Дөргөд, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын нутгаар аюултай түвшинд хүрээд байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл