khovd.mn

Он гарснаар зам тээврийн ослоор 8 хүний амь нас эрсджээ

Ховд аймаг дахь ЦГ-ын ЗЦТ, Ховд аймгийн ГХУССЗ, албан журмын даатгагчдын холбоо хамтран Манхан сумын байнгын хяналтын пост дээр “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг зохион байгуулж, жолооч нарт зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.  Энэ оны эхний 8 сарын байдлаар 80 гаруй зам тээврийн осол бүртгэгдснээс хүний амь нас хохирсон зам тээврийн осол 8 бүртгэгдсэн нь өмнөх оны […]

0
318
Он гарснаар зам тээврийн ослоор 8 хүний амь нас эрсджээ

Ховд аймаг дахь ЦГ-ын ЗЦТ, Ховд аймгийн ГХУССЗ, албан журмын даатгагчдын холбоо хамтран Манхан сумын байнгын хяналтын пост дээр “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг зохион байгуулж, жолооч нарт зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.  Энэ оны эхний 8 сарын байдлаар 80 гаруй зам тээврийн осол бүртгэгдснээс хүний амь нас хохирсон зам тээврийн осол 8 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 нэгж буюу 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Харин зам тээврийн ослын улмаас гэмтэж хохирсон хүн 9 бүртгэгдэж  энэ төрлийн зөрчил -40 хувиар буурчээ. Иймд ирээдүйгээ хамгаалъя аяны хүрээнд зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж эхлээд байна. Зам тээврийн осол гарах шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэж байна. Цаашид жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримталж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоно уу. 

2021.09.14 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл