Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас усчин аврагчдын бүсийн сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалт 7 хоногийн турш үргэлжилж бие биенээсээ туршлага солилцох юм.
Ховд аймгийн ОБГ-аас өнгөрсөн хугацаанд бүх шатны аврагчидаа усны сургалтанд хамруулж чадсан байна.
Ингэснээр аврагчид улам туршлагажиж мэдлэг ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө болзошгүй эрсдлээс хамгаалах,байгалийн гамшиг осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх,иргэд болон бусдыг усны аюулаас хамгаалах, аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулан ажиллах зэрэг чадваруудыг эзэмшинэ гэж үзэж байгаа юм.
Ховд аймгийн ОБГ-т жилд 30 гаруй усны дуудлага ирдэг байна.
Иймд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ОБГ-ын алба хаагчдын хувьд газар байдлынхаа нөхцөл байдлыг сайн мэдэж байж усанд орох ёстой.
Тийм ч учраас усчин аврагчдын сургалтыг тогтмол зохион байгуулдаг гэв. Энэ удаагийн сургалтанд баруун 5 аймгийн ОБГ-ын 50 орчим аврагчид хамрагдлаа.
2022.04.26
Хариулт (0 )