khovd.mn

Н.Таванцэцэг: Ашиг сонирхолын зөрчилтөй засаг даргын орлогч Т.Жаргалсайхан та ажлаа өг

Улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг баригдаж ашиглалтанд орсон ч өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг зориулалтаараа ашиглагдахгүй байгаа юм. Учир нь тус эмнэлэгийн барилга стандартын шаардлага хангахгүй, дутуу гүйцэтгэлтэй баригдсан ч улсын комисс хүлээгээд авчихсан байдаг. Барилгын ажлын тендерийг Мотоблок ХХК […]

0
704
Н.Таванцэцэг: Ашиг сонирхолын зөрчилтөй засаг даргын орлогч Т.Жаргалсайхан та ажлаа өг

Улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг баригдаж ашиглалтанд орсон ч өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг зориулалтаараа ашиглагдахгүй байгаа юм. Учир нь тус эмнэлэгийн барилга стандартын шаардлага хангахгүй, дутуу гүйцэтгэлтэй баригдсан ч улсын комисс хүлээгээд авчихсан байдаг. Барилгын ажлын тендерийг Мотоблок ХХК гүйцэтгэсэн. Энэ ХХК аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий төрсөн ах Т.Бямбажаргалын эзэмшдэг ХХК юм. Өөрөө ч бас хувь эзэмшдэг. Тэгсэн хэрнээ барилга хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрөө томилоод, өөрөө гарын үсгээ зураад, төрийн тамгаар баталгаажуулчихсан. Төрд суучихаад хууль дүрэм зөрчиж, дураараа авирлаж буй засаг даргын орлогч Т.Жаргалсайханы энэ увайгүй үйлдлийг иргэд олон нийт эсэргүүцэж хариуцлага нэхсээр байна. Харин энэ асуудалд Ховд.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Таванцэцэг баримттай тайлбар мэдээлэл хийж МАН энэ хүндэээ ямар хариуцлага тооцож, олон нийтийн эрх ашгийг хохиролгүй болгох вэ гэх мэт хэд хэдэн асуудлаар түүнээс хариуцлага, хууль дүрэм шаардлаа. Учир нь Ховд.мн сайт энэ асуудлыг гаргаж тавиад 2 жилийн нүүр үзэж байхад хэн ч хариуцлага тооцож чадахгүй байгаа юм.  Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү. 

2022.03.12 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл