khovd.mn

н.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв

Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охинд хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг АТГ, Прокурорын байгууллага хуулийн хүрээнд шалгасан байна. Шалгалтаар эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон тул эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүү үүсгэж яллагдагчаар татсан тухай Ховд аймгийн Прокурорын газрын орлогч дарга, хууль цаазын итгэмжит […]

0
775
н.Бат-Эрдэнэ: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэв

Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охинд хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэргийг АТГ, Прокурорын байгууллага хуулийн хүрээнд шалгасан байна. Шалгалтаар эрүү шүүлт тулгасан нь нотлогдсон тул эрүүгийн хэргийн тусгай ангийн 21,12 дахь зүйл ангиар эрүү үүсгэж яллагдагчаар татсан тухай Ховд аймгийн Прокурорын газрын орлогч дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх н.Бат-Эрдэнэ мэдээллээ. Хуулийн хүрээнд Прокурор шүүх рүү 14 хоногийн дотор шилжүүлснээр уг хэрэг эцсийн байдлаар шийдэгдэх юм байна. Ховд.мн эргэн мэдээлэх болно. 2022.05.05 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл