khovd.mn

Ногоон байгаль “Эко клуб”-ын сурагчид энэ оны онцлох хүүхдүүдээр шалгарлаа.

НОГООН БАЙГАЛЬ ЭКО КЛУБИЙН СУРАГЧИД 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭЭР ШАЛГАРЛАА Ногоон байгаль эко клуб нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд 2020 оны 3 дугаар сард аймгийн Жаргалант сумын 7 ЕБС-ийн байгаль хамгаалагч Эко клубийн сурагчдын ахлагчдаас бүрдэн анх байгуулагдсан. 3 жилийн хугацаанд нийт […]

0
1255
Ногоон байгаль “Эко клуб”-ын сурагчид энэ оны онцлох хүүхдүүдээр шалгарлаа.

НОГООН БАЙГАЛЬ ЭКО КЛУБИЙН СУРАГЧИД 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭЭР ШАЛГАРЛАА

Ногоон байгаль эко клуб нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд 2020 оны 3 дугаар сард аймгийн Жаргалант сумын 7 ЕБС-ийн байгаль хамгаалагч Эко клубийн сурагчдын ахлагчдаас бүрдэн анх байгуулагдсан.

3 жилийн хугацаанд нийт 20 гаруй арга хэмжээг зохион байгуулж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж үе тэнгийн хүүхдүүддээ байгаль хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Тус клубийн сурагчид энэ онд 2 төрлийн хууль бус анг илрүүлэн холбогдох байгууллагуудад мэдээлж, экологийн цагдаатай хамтран ажиллан хуулийн дагуу арга хэмжээ авч чадсан амжилтаараа Ховд аймгийн 2022 оны “Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн хүүхдүүд”-ээр нэрлэгдэж өнөөдөр шагналаа гардан авлаа.

Оны шилдгээр шалгарсан Ногоон байгаль эко клубийн дүү нартаа халуун баяр хүргэе. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл