khovd.mn

“Нар сар газар” ХХК-ийн гүйцэтгэсэн орон сууцны дээврийн засвар чанаргүй хийгдсэн үү

“Нар Сар Газар” гэх Улаанбаатар хотын ХХК 2020 онд Ховд аймгийн 20 орчим орон сууцны дээвэрт иж бүрэн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүний нэг нь ягаан 80 айлын орон сууц юм. Хаврын урь орж дээврийн цас хайлж эхэлмэгц дээврээс нь их хэмжээний ус гоожиж оршин суугчид тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломж хязгаарлагдаад байгаа […]

0
574
“Нар сар газар” ХХК-ийн гүйцэтгэсэн орон сууцны дээврийн засвар чанаргүй хийгдсэн үү

“Нар Сар Газар” гэх Улаанбаатар хотын ХХК 2020 онд Ховд аймгийн 20 орчим орон сууцны дээвэрт иж бүрэн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүний нэг нь ягаан 80 айлын орон сууц юм. Хаврын урь орж дээврийн цас хайлж эхэлмэгц дээврээс нь их хэмжээний ус гоожиж оршин суугчид тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломж хязгаарлагдаад байгаа юм. Тус ХХК 2020 онд ягаан 80 айлын орон сууцны дээврийг засварлахдаа 20 жилийн баталгаат хугацаа өгнө, бид маш чанартай материалаар хийж байгаа гэж оршин суугчдад хэлж байжээ. Тэгвэл тэдний хийсэн ажлын чанарыг байгаль өөрөө шалгаад дүнгээ тавьсан уу гэлтэй. ” Нар Сар Газар” гэх энэ ХХК ямар туршлагатай компани бэ?, яагаад Ховд аймгийг зүглэв, хэн нэгэн дарга албан тушаалтан үүний ард байгаа юм биш биз гэх хардлага ч төрж байгаа юм. Засварын явцад холбогдох салбарынхан хяналтыг хэрхэн яаж хийдэг вэ?, энэ мэт ХХК-иудын толгойг илж дахин тендер өгөх шаардлага бий юу гээд олон асуулт гарч ирж байгаа юм. Ямартай ч тус компани дахин засвар хийж иргэдийг хохиролгүй болгох хүртэл энэ асуудлыг сурвалжлах болно. 2022.03.07 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл