khovd.mn

НААДМЫН ТАЛБАЙД СҮҮ ЦАГААН ИДЭЭ, АЙРАГ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОНО

Энэ жилийн наадам дэлхий нийтэд тархаад буй Ковид19 цар тахлын үед тохиож буйгаараа онцлогтой. Тэгвэл Багануур дүүргийн баяр наадмын үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын талбайд эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг хангасан зөвхөн хоол үйлдвэрлэл /хуушуур/, ус, ундааны худалдааг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Бусад худалдаа, үйлчилгээ гарахгүй […]

0
342
НААДМЫН ТАЛБАЙД СҮҮ ЦАГААН ИДЭЭ, АЙРАГ ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОНО

Энэ жилийн наадам дэлхий нийтэд тархаад буй Ковид19 цар тахлын үед тохиож буйгаараа онцлогтой. Тэгвэл Багануур дүүргийн баяр наадмын үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын талбайд эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж, шаардлагыг хангасан зөвхөн хоол үйлдвэрлэл /хуушуур/, ус, ундааны худалдааг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Бусад худалдаа, үйлчилгээ гарахгүй бөгөөд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмжийг үндэслэн ЗДТГ-ын ДБҮҮХ-тэй гэрээ байгуулсанаар хуушуур, ус ундааны худалдааг эрхлэх боломжтой. Харин майонез, өндөг, коем, хиамтай бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа, сүү цагаан идээ, айраг зэргийг худалдаалахыг хориглосон байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл