МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Сайдын уулзалт тус аймгийн Хөгжимт драмын театрт болж байгаа юм. Гэтэл сайдын уулзалт цоожтой хаалганы цаана, зарим иргэдэд хаалттай болж байгаа нь Баян-Өлгий аймгийн иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Үүдэнд нь цагдаагийн алба хаагчид хамгаалалтанд зогсож, уулзалт болж буй театрын хаалгыг цоожилсон тул иргэд уулзалтанд орж үзэл бодлоо илэрхийлж чадахгүй үүднээс нь буцсаар байна. Чухам яагаад зарим иргэдийг уулзалтанд оруулахгүй хаалт тавьж байна вэ гэдэг асуулт урган гарч байна. Сайдын уулзалт ийнхүү цоожтой хаалганы цаана болж байгаа тул үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй иргэд тус аймгийн театрын үүднээс буцсаар байна. 2022.03.21
Хариулт (0 )